(976) 7014-9099

Ulaanbaatar, Mongolia

info@uptech.mn

blog image

Virtual reality гэж юу вэ?

2019-10-15 02:01:00  /  By Admin

Энэхүү технологи нь тусгай нүдний шилний тусламжтайгаар танд компьютер дээр бэлтгэсэн 3D хэмжээстөгөгдлийг үзүүлэх ба зарим контент нь интерактив болж хөгжсөнөөр бидэнд дуртай тоглоомоо илүү бодитоор тоглох боломж олгоод байна.

 

Бусад 3D үзвэрүүдтэй харьцуулахад VR ньхормын төдийд тэс өөр орчинд очиж, зөвхөн .нүдээрээ биш, мөн биеэрээ мэдэрдэг онцлогтой. Кино театрт 3D үзвэр үзэж байхдаа толгойгоо эргүүлэхэд л бид киноноос гарч попкорн барьсан хэн нэгнийг хардаг бол VR танд тухайн орчныг 360 градуст харуулна. Virtual Reality нь аль эрт 1860-аад оноос үүсэлтэй ажээ. Бүжиглэж буй Аполло зураг нь анхны ханан дээрх Панорамик зураг буюу одоогийн 360 градус зургийн эхлэл нь байв. 1939 онд William Gruber "View Master" гэх шилийг тоглох зориулалттайгаар бүтээсэн нь өнөөгийн Виртуал толгойн өмсгөлийг тодорхойлж болох хамгийн анхны бүтээл болсон юм. Үүний дараагаар Sensorama, Sega VR зэрэг төхөөрөмжүүд бүтээгдсэн бөгөөд NASA болон Америкийн нэгдсэн улсын агаарын нисэх хүчин VR технологийг анх сургалтад ашиглаж байсан болоо одоо Бизнес, эрүүл мэнд, боловсрол, энтертайнмент зэрэг маш олон салбарт өргөнөөр ашиглаж байна. Виртуал реалити нь Програм хангамж, Тоног төхөөрөмж гэсэн үндсэн 2 хэсгээс бүрдэх бөгөөд Компьютер график, дууны нөлөө бүхий хиймэл бодит орчин юм.

 

VR технологи нь хүний анхаарлыг бүрэн тусгаарласнаараа маш олон гайхалтай зүйлсийг танд мэдрүүлэх боломжтой. Та төсөөлөлдөө, эсвэл зүүд, бүр өнгөрсөн болон ирээдүйд ч хүссэнээрээ очиж зугаалж, ажиллах ч боломжтой Астрал аяллын бодит биелэл гэж хэлж болох юм. "Illinois" Их сургуулийн M.LaValle-ийн судалгаагаар Виртуал реалитийг хэрэглэж байх үед хүний анхаарал энгийн үеийнхээс 10 дахин их төвлөрдөг нь батлагдсан нь бизнесийн байгууллагуудад таатай боломжийг бүрдүүлж байна. Мөн түүнчлэн Statista олон улсын судалгааны байгууллагын мэдээлснээр тус технологийг хөгжүүлдэг 461 компани үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд Европод 3 хүн тутмын 2 нь хэрэглэж үзсэн байна.

Виртуал реалити нь ухаалаг утас шиг өдөр тутмын хэрэглээ болж амжаагүй бөгөөд дэлхий нийтэд хөгжлийнхөө эд үед явж байгаа гэж хэлж болно. Манай улсад ч мөн адил виртуал аяллыг хөгжүүлдэг Start Up-ууд, сургалтын лабораториуд байгаа нь тус салбарын ирээдүй илүү гэгээлэг харагдаж байгаагаас гадна Бид хоцроогүй гэдгийн баталгаа болж байна. Үүний нэг жишээ нь БСШУЯ-ны "Боловсрол шинэчлэл" төслийн хүрээнд виртуал аяллын тусламжтайгаар түүхийн мэдлэг олгох төслийг оюутан залуучууд амжилттай хэрэгжүүлж байна. Мөн түүнчлэн сүүлийн үед VR тоглоом Монголд нэвтэрээд хүүхэд залуучуудын сонирхолын татаж эхлээд байна.